Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 3-ны 04:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл өнгөрөгч шөнийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, тус дүүргийн 14-р хороо Хайлаастын ... тоотод оршин суух 21 настай эрэгтэй Д.Х цээжин тус газраа бусдад хутгалуулсны улмаас нас барсан байжээ. Хэргийг шалгах явцад мөн тус тоотод оршин суух хаягтай 23 настай эрэгтэй Х.Б нь согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 23 настай Б нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна.