Баянгол дүүргийн 10-р дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг нас таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Тус хэргийн дуудлага мэдээлэл есдүгээр сарын 3-ний өдрийн 18 цагт ирсэн бөгөөд охиныг амиа алдах үеэр гэр бүлийнхэн нь гэртэй байсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхнээс нь мэдүүлэг тайлбар авч байна. Иймд бага насны хүүхдэдээ байнгын анхаарал хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Мөн өмнө нь амралтын газарт эмээтэйгээ амарч байсан охин нүхэн жорлонд унас нас барсан хэрэг бүртгэгдэж байсан билээ.