Э.Бат-Үүл: Өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь гүтгэж буйг хараад С.Зориг маань ямар их шаналж байгаа бол

Э.Бат-Үүл: Өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь гүтгэж буйг хараад С.Зориг маань ямар их шаналж байгаа бол

Өнөөдөр /2021.10.02/ С.Зориг агсан бусдын гарт амиа алдаад өдгөө 23 жил болжээ. Энэ хугацаанд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн ял оноосон ч, тэднийг энэ оны тавдугаар сарын 14 /2021.05.14/ батлан даалтад гаргасан.

Тэдний хэрэг ийнхүү шийдэгдэхэд ЗГХЭГ-ын даргаар өдгөө ажиллаж буй Ц.Нямдоржийн үүрэг оролцоо их байсан байж магадгүй гэдэг.

Мөн зарим талаар тус хэргийн захиалагч Э.Бат-Үүл хэмээн зорилтод сөрөг сурталчилгааг Ц.Нямдорж тэргүүтэй зарим хүмүүс хийдэг байж ч болзошгүй.

Тэгвэл Э.Бат-Үүл өөрийн facebook хуудастаа, “Тэнгэрийн оронд ахуй Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлэгээр "цовдолсоор" буйг хараад ямар их шаналж байгаа бол. Гэхдээ найз нь тэснэ ээ! Хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсээн” хэмээжээ.