Хүн амины сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гарч, С.Зоригийн хэрэг дахин нууцад орж замхарлаа

Хүн амины сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гарч, С.Зоригийн хэрэг дахин нууцад орж замхарлаа

Өнөөдөр /2021.10.02/ С.Зориг агсан бусдын гарт амиа алдаад өдгөө 23 жил болжээ. Энэ хугацаанд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн ял оноосон ч, тэднийг энэ оны тавдугаар сарын 14 /2021.05.14/ батлан даалтад гаргасан.

Учир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц  тэргүүтэй албан тушаалтнууд тэднийг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шүүхээс ял сонссож, “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас хэргийг дахин шалгана гэж буй. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг ийнхүү шийдэгдэхэд ЗГХЭГ-ын даргаар өдгөө ажиллаж буй Ц.Нямдоржийн үүрэг оролцоо их байсан гэдэг.

-С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙН АСУУДЛААР Ц.НЯМДОРЖ ХӨШИГНИЙ  ЦААНА НЭГ ЮМ ЯРЬЖ ЯВДАГ ХҮН-

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хүмүүсийг алуурчин биш гээгүй, дахин шалга гэсэн. Сэжигтэн гэсэн статустай байгаа. Хүн амины сэжигтэн хүнийг гадуур шалгадаг байдлыг мэдэхгүй юм. Ямар ч тохиолдолд цагдан хорьж шалгадаг. Би Ц.Нямдоржтой 2001 оноос би хамтарч, таньж ажилладаг болсон. Тиймээс эртнээс мэднэ. Хаана юу ярьдгийг нь мэднэ. 2001 онд УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байсан. Тухайн үед Д.Дорлигжав 800 мянган ам.доллартай холбоотой оффшор хэрэг илэрч байсан. Ц.Нямдоржийг сайд болоход энэ хэрэг алга болсон. Би "Улаан бал" нэвтрүүлэгт орохдоо “Ц.Нямдорж, Д.Дорлигжавтай хүйн холбоотой” гэж хэлж байсан. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророос холдсоны дараа хэрэг илэрсэн” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Товчхондоо, хүн амины хэргийн сэжигтэн “ямар ч тохиолдолд цагдан хоригдож шалгагдах ёстой байтал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар батлан даалтад гарсан. Харин тус хэргийг ийнхүү замхруулж буй хүн нь Ц.Нямдорж байж болзошгүй байгаа юм.

Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг тойрсон хэрэг дуусаагүй, эхэлж байна. Уг хэргийн захиалагчийг тойрсон асуудлаар Ц.Нямдорж хөшигний наана нэг юм, хөшигний цаана нэг юм ярьж явдаг хүн” гэж мөн мэдэгдсэн.

-С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ДАХИН НУУЦАД ОРЖ ДАХИАД ЗАМХАРЛАА-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж, “С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүссэн”байдаг. Иймд энэ оны гуравдугаар сарын 31 /2021.03.31/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг улсын нууцаас гаргах 82 дугаар тогтоол гарсан байдаг.

Тус тогтоолд;  “Нууц мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын 82 дугаар тогтоол гуравдугаар сарын 31-ны өдөр гарчээ. Тус тогтоолд, “Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5, 12.1.6, 19.1.2, 19.3-т заасны дагуу тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:

  1. Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хохироосон үйлдлийг шалгасан эрүүгийн 830142 дугаартай хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай
  2. Энэ тогтоолын 1-д заасан төрийн нууцаас гаргаж, ил болгосон мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн хамгаалалтаас гаргахыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд) -т тус тус даалгасугай”

гэсэн байдаг.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж мэдэгдэж байв.

Гэтэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал дахин нууцад орсон байдаг. Энэ тухай өмгөөлөгч Б.Мэргэн манай сайтад өгсөн ярилцлагадаа, “С.Зориг агсны хэргийн талаар нээлттэй сонсгол хийж амжаагүй байтал хэргийг прокурорт буцчихлаа. Буцсан нь уг хэрэг хаагдмал болно гэсэн үг. Төрийн нууцад оруулахгүй байсан ч хэргийн нууц. Хулгайн ба хүмүүс хоорондоо зодолдсон хэргийг  шалгах явцад өмгөөлөгчид л тодорхой процессын талаар ярих эрх байдаг. Шалгах явцад хөндлөнгөөс нөлөөлөх вий гэдэг үүднээс бүх л хэргүүд нууцлалтайгаар шалгагддаг. Тэгэхээр одоо С.Зоригийн хэргийн талаар нээлттэй сонсгол хийх болон бусад асуудал худал боллоо. Өмнөх 20 жил шиг дахин хэдэн жил ч уг хэргийг ашиглаж улс төрийн тоглоом хийх, нэр хүндээс өсгөх нь мэдэгдэхгүй нөхцөл, байдал руу орж байна. Дахиад л замхарлаа” гэж өгүүлсэн. Б.Мэргэний ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин өчигдөр гурван шатны шүүхээс гэмт буруутайд тооцогдож 20 жилийн ял явсан, дахин шалгагдах үндэслэлээр батлан даалтад гараад буй Т.Чимгээ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, ярилцлага өгөв. Харин зарим иргэд тус нэвтрүүлэгт ихээхэн дургүйцэж байв.

Иргэдийн байр суурь;