Сүүлийн үед зам тээврийн ослын улмаас иргэд амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох зэрэг хэрэг явдал тогтмол гарч байна. Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөн оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэхийн тулд дараах мэдээллийг нийтэллээ.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал’’ гэдэг газарт “Пронтер” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.09.29/ 09:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан 10:20 цагт очиж иргэн 29 настай, эрэгтэй Мнас барсан байсныг цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Ингээд иргэн Д /43 настай, эрэгтэй/ нь автомашины төмөр хийцэд 2 хөл нь хавчуулагдсан байсныг 30 минут ажиллаж эсэн мэнд гарган Манхан сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.