ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагч руу галт зэвсэг шагайж, шаардлагыг нь эсэргүүцсэн хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагч руу галт зэвсэг шагайж, шаардлагыг нь эсэргүүцсэн хэрэг гарчээ

Энэ есдүгээр сарын 23-ны өдөр /2021.09.23/ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богино *** тоотод оршин суух эмэгтэй “Манай нөхөр намайг хөл нүцгэн гэрээс хөөгөөд гаргачихлаа” гэсэн дуудлагыг 19:18 цагт Цагдаагийн албанд мэдээлжээ.

Ингээд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход, тус тоотод оршин суудаг иргэн 40 настай эрэгтэй О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн урдаас галт зэвсэг шагайж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн хэрэг гарчээ.  Тус хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус галт зэвсэг нь ОХУ-д үйлдвэрлэсэн, манай улсад галт зэвсгийн ямар нэг бүртгэлгүй байсан ажээ.