ШУУД: Их хуралдайг "Хөөсөнцөр балгас" гэж бичсэн Э.Одбаярт хэрэг үүсгэж, шийтгэл оногдуулжээ

ШУУД: Их хуралдайг "Хөөсөнцөр балгас" гэж бичсэн Э.Одбаярт хэрэг үүсгэж, шийтгэл оногдуулжээ

Өнгөрсөн долдугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт хэсэг бүлэг залуус хоорондоо зодолдож, улмаар нэгнийгээ автомашинаар дайрсан хэрэг гарсан билээ. Тус хэргийн бичлэг цахим сүлжээнд түгж, иргэдийг багагүй цочроосон. Тэгвэл иргэн Э.Одбаярт тус хэргийн бичлэгийг өөрийн цахим сүлжээнд нийтэлсэн гэх үндэслэлээр яллах саналтай эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид яг одоо тодруулж байна.

Иргэн Э.Одбаяр “Дорнод аймагт болсон хэргийг баримтжуулж цахим сүлжээнд бичлэг нийтэлсэн иргэдэд тодорхой хэмжээний дарамт шахалт ирсэн асуудал яригдсан. Тухайн үед надад мэдээллийг дамжуулсан эх сурвалж баталгаатай бөгөөд маш тодорхой тайлбар өгсөн. Гэвч ийм хэрэг гарчхаад байхад цагдаагийн байгууллагаас иргэдэд мэдээлэл тайлбар өгөхгүй байсан. Мөн уг хэргийг нуун дарагдуулж байж болзошгүй гэсэн агуулгаар би бичлэгийг цахим сүлжээндээ оруулсан. Ингэхдээ бичлэгт гарч буй нэг ч хүний мэдээллийг оруулаагүй. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэрийг нь бичсэн байсан...

Надад гурван субъектээс хэрэг үүсгэсэн гэж ойлгож байна. Үүний нэг МАН. Би бичлэгийг байршуулахдаа МАН-ын гишүүн, төлөөлөгч гэх байдлаар ерөнхий шинжийг нь тодотгосон. Гэтэл манай намын бөгөөд Ерөнхий сайдын нэр төрд халдаж байна гэж гомдол гаргаж, хэрэг үүсгэсэн..." гэв.

ҮЗЭХ: