ВИДЕО: Систем нь гацсан тул иргэд торгуулиа төлөхөөр урт дараалал үүсгэжээ

ВИДЕО: Систем нь гацсан тул иргэд торгуулиа төлөхөөр урт дараалал үүсгэжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа “өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдоотой” хуулийг өнгөрөгч долдугаар сард УИХ-аас баталсан.

Тус хууль гарснаар ирэх аравдугаар сарын 01-ны дотор торгуулиа төлсөн жолооч нарын торгуулийн шийтгэлийн төлбөрийг 50 хувиар чөлөөлөхөөр болсон.

Тэгвэл торгуулиа төлж буй иргэдэд системийн зүгээр хүндрэл гарч эхэлсэн талаар NTV телевиз мэдээлжээ.

Тодруулбал, торгууль төлөх цахим систем алдаа заах, торгуулиа төлсөн ч системд торгуулийн мэдээлэл нь хэвээр эсвэл торгуулийн дүн нь 100 хувь гарч ирж байгаа аж. Энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад цахим систем саатсан учраас өчигдөр /2021.09.27/-өөс эхлэн ачаалал гурав дахин нэмэгдсэн гэжээ.