Монголын хилийг зөрчиж орж ирсэн хүн “өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга” зэргийг биедээ авч явсан гэв

Монголын хилийг зөрчиж орж ирсэн хүн “өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга” зэргийг биедээ авч явсан гэв

Энэ есдүгээр сарын 02, 11-ны өдрүүдэд /2021.09.02,11/ Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн … дугаар ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас манай улсад хил зөрчиж ирсэн хоёр удаагийн үйлдлээр нийт таван иргэнийг хилчид илрүүлэн саатуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Дорноговь аймгийн Зам-Үүд сумын хэсгээр БНХАУ-ын иргэн манай улсын хилийг зөрчсөн хэрэг гарсан бололтой.

Энэ талаар ХХЕГ-ийн хурандаа Д.Энхтайван Өдрийн сонинд өгсөн тайлбартаа, “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг,  хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илэрч үүссэн цагийн байдлын дагуу хилийн эрэл зохион байгуулахад улсын хилээс 7.6 км газарт хил зөрчигч нуудаж байсныг хилчид илрүүлэн саатуулсан.  Уг хил зөрчигч иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явжээ” гэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө