Манай улс өнгөрөгч долоо хоног /2021.09.20-26/-т шатахууны хомстолд орсон гэх шалтгаанаар ШТС-ууд бензинээ тодорхой хязгаарлалттай борлуулж байсан бол, энэ зохицуулалт өчигдөр /2021.09.27/-өөс зогсож, шатахууны борлуулалт хэвийн болсон.
Учир нь ОХУ болон БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахууныг хувийн хэвшлүүд Засгийн газартай хамтарч оруулж ирж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл шатахууны экспорт болоод хэрэглээний талаар Засгийн газраас дараах мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал, “9-р сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас манай улсад 9750 орчим тонн АИ-92 автобензин нийлүүлнэ. Энэ нь Монгол улсын АИ-92 автобензиний ердийн хэрэглээний 8 хоногийн нөөц юм” хэмээжээ.
УУХҮЯ: 9-р сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас манай улсад 9750 орчим тонн АИ-92 автобензин нийлүүлнэ. Энэ нь Монгол улсын АИ-92 автобензиний ердийн хэрэглээний 8 хоногийн нөөц юм. pic.twitter.com/c7YV4JvNkA
— Монгол Улсын Засгийн Газар (@zasag_mn) September 27, 2021