Өнгөрөгч долоо хоног /2021.09.23/-т УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржоос Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарт хандаж, “2021 оны аравдугаар сарын 1-ны өдөр Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” нэртэй жагсаал зохион байгуулна. Халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллахаа мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг илгээсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн албан бичгийн дагуу АН-ын зүгээс ирэх аравдугаар сарын 01-ны өдөр болох “Одоо боллоо” жагсаалд бэлдэж, зохих байгууллагуудад албан тоотыг илгээж, жагсаалд бэлдэж эхэлсэн байна.
Харин хотын дарга Д.Сумъяабазар болон цагдаагийн байгууллагаас албан хариу одоогоор ирээгүй байгаа аж. Иймд АН-ын зүгээс “саяхан цахим үндэстэн гэх олон зуун иргэдийг хамруулсан арга хэмжээг Засгийн газрын агентлаг, Соёлын яам зохион байгуулсан. Иймд АН-ын зүгээс Үндсэн хуулиар олгогдсон ““Одоо боллоо” жагсаалыг хийх болно” гэж мэдэгдлээ.