С.Зоригийн хэргийг шалгахдаа эрүүдэн шүүлт явуулсан гэх хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хурал зургаан өдрийн турш үргэлжилж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.
Тэгвэл өчигдөр Төв аймгийн сум дундын шүүхээс тогтоолыг Прокурорт хүргүүлсэн байна. Ингэснээр Прокурор тав хоногийн хугацаанд эсэргүүцэх үгүйгээ бичгээр мэдэгдэнэ.
Прокурор эсэргүүцвэл талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүх дээр маргаж, хэргийг шийдвэрлэнэ. Эсэргүүцэл бичихгүй бол хэрэг шууд Прокурорт шилжиж нотлох баримтуудын шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилган, дахин маргах юм.