Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн асуудлаар Рио Тинтог эрх бүхий байгууллагууд шалгаж байна

Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн асуудлаар Рио Тинтог эрх бүхий байгууллагууд шалгаж байна

“Рио Тинто” группийг Монголын говь нутагт орших гүний уурхайн өргөтгөлийн ажлын зах зээлийн өртгийг тооцохдоо “төөрөгдүүлсэн” хэмээн Санхүүгийн зохицуулах газарт шалгуулж байна. Өмнө нь уг төсөлтэй холбоотой хүмүүсийг мөн шалгаж байгаа талаар албаны эх сурвалж хэлж байсныг “Daily mail” мэдээлж байв. Үүнээс гадна АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс зэрэг эрх бүхий байгууллагууд уг төслийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Оюутолгой гэж нэрлэдэг тус уурхайн ажлыг гүйцэтгэхдээ төсөв хэтрүүлсэн гэх асуудал хөрөнгө оруулагчдад мэдэгдэхээс хэдхэн сарын өмнө ил болсон. 2019 онд уг төслийг дуусгахын тулд 1.3 тэрбум фунт стерлинг/1,7 тэрбум ам.доллар/ нэмэлт хөрөнгө шаардлагатай бөгөөд зардлын өсөлтийг “геотехникийн асуудал”-тай холбон тайлбарлаж байв. Гэхдээ хөрөнгө оруулагчид болон “шүгэл үлээгчид” үүнийг төслийн менежмент муу байсантай холбоотой гэж үзсэн. Мөн зардал хэтэрсэн асуудлыг Монголын Засгийн газар бие даасан шалгалт явуулж эхлээд буй.

Гэхдээ талууд уурхайн үйлдвэрлэлийн ажлыг ирэх оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд жилд 500 мянган тонн зэс олборлоно гэж тооцоолж байгаа юм. Ингэснээр Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно.

Зэс нь ногоон хувьсгалд шаардлагатай гол материал бөгөөд цахилгаан машин болон салхин сэнсний аль алинд нь ашиглагддаг.

Эх сурвалж: Dailymail, Universalpersonality