Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн “хүсэлтээс бүхэлд нь татгалзсан”.
Учир нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа, “Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд хүсэлт” гаргаад байсан юм. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтийг буцаан татах хүсэлтийг ийнхүү гаргасан юм.
Тэгвэл өнөөдөр /2021.09.24/ Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээж авсан” байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Үр дүн:
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) September 24, 2021
-Шүүхийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын шийдвэр хүчингүй болов
-Шүүхийн хууль гацаанаас гарч хүчин төгөлдөр үйлчилж эхлэв
-Цэцийн Их суудал УИХ-ын тогтоолыг ДАХИН хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах Үндсэн хууль, Цэцийн процессын хуулийн заалт зөрчигдөв. https://t.co/xO1l7kizkk