Өчигдөр /2021.09.15/ 13:00 цагийн орчимд Гурвантэс сумын Шивээхүрэн боомтод ажилладаг нүүрс тээврийн жолооч автомашиндаа амьсгал хураасан хэрэг гарчээ. Одоогоор талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээнд оруулсан байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас, “Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.