Зам тээврийн ноцтой ослын улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч шөнө /2021.09.12/ гарсан байна.
Тодруулбал, энэ сарын 11-12 нд шилжих шөнийн 03:10 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Гэгээнтэн” цогцолборын хойд уулзварт Кроун маркийн автомашины жолоо Х нь 2,24 хувийн согтолттой жолоо барьж яваад ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч Ж-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Тус хэргийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.