Өчигдөр /2021.09.09/ 21:00 цагийн орчимд Налайх-Хонхорын авто замд ноцтой зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч эрэгтэй газар дээрээ нас барсан байна. Хохирогчийн бие тасарсан байдалтай, тээврийн хэрэгсэл нь замын хашлагад зоогдож, осолджээ.
Хотоос зайдуу, сэлүүхэн замаар жолоочид хурдаа хэтрүүлэн давхих тохиолдол их байдаг. Үүнээс шалтгаалж зам тээврийн ноцтой осол гарах, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байдгийг уг харамсалтай хэргээс харж болно. Иймээс иргэд, жолооч та бүгдийг хурдаа тааруулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.