Уралдсан гэх автомашины жолоочийг гэрчээр шалгаж эхэлжээ

Уралдсан гэх автомашины жолоочийг гэрчээр шалгаж эхэлжээ

-ЗАЛУУС ДРИФТ ХИЙГЭЭГҮЙ, ХАРИН УРАЛДАЖ БАЙХДАА ОСОЛДСОН БОЛОХ НЬ ШАЛТГАЛТААР ТОГТООГДЖЭЭ-

Наймдугаар сарын 29-ний шөнийн 03 цагийн орчимд камерын хяналтгүй, хүний хөлөөс зайдуу замд машиныхаа хурд хүчийг сорихоор уралдаж байсан хоёр автомашины нэг нь онхолдож гурван хүн газар дээрээ нас барсан аймшигт осол болсон. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албанаас нарийвчлан шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "хурд хэтрүүлэн" хоёр машин өөр хоорондоо уралдаж байгаад дээрх осол гарсан нь тогтоогджээ.

Хэргийн газарт нийт дөрвөн залуу байсан бөгөөд хоёр эрэгтэй нь зам дээр машинтайгаа уралдаж, хоёр эмэгтэй нь зургийг дарж, бичлэг хийсэн байдаг. Онхолдох үедээ замын хажууд зогсож байсан эмэгтэйчүүдийг нэг нь дайрч өөрөө машинтайгаа замын хажуу руу унаж улмаар автомашин дотроо нас барсан байдаг. Мөн онхолдсон автомашинд бага зэргийн гал гарч шатсан тухай албанаас мэдээллэсэн.

Мөн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ, “Онхолдсон автомашин “Субару импреза” маркийн спорт загварын, нэмэлт тоноглолтой машин байсан. Осол болох үед тухай автомашин ижил төрлийн машинтай уралдаж, хүчээ үзсэн байх магадлалтай гэж урьдчилсан дүгнэлтээр гарч байна.

Тээврийн хэрэгслийн дугуй салсан, аккумлятр нь шидэгдсэн, жолооч осол хийсэн цэгээс маш хол зогссон гэх мэт. Энэ нь ямар их хурдтай явсныг харуулж байна. Одоогоор хурдыг тодорхойлох боломжгүй. Осолд орсон иргэд 22-25 насны залуус байсан” гэсэн юм.




Өнөөдөр туулай өдөр

19 цагийн өмнө