ХЭРГИЙН ГАЗАР: Сураггүй алга болсон иргэдийг Эгийн голын даланд дарагдсан байж болзошгүй хэмээн нурааж байна

ХЭРГИЙН ГАЗАР: Сураггүй алга болсон иргэдийг Эгийн голын даланд дарагдсан байж болзошгүй хэмээн нурааж байна

Булган аймгийн Тэшиг суманд амьдардаг иргэн М /52 настай/, Н /40 настай/ эрчүүд энэ сарын 03-ны өдөр /2021.09.03/ гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Тэднийг мотоциклоор явсан гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байгаа юм. Ар гэрийнхэн нь энэ сарын 05-ны өдөр буюу гэрээсээ гараад хоёр хоносны дараагаас эрэн хайх ажлыг эхлүүлжээ. Эхлээд өөрсдөө хайж, ойр хавийн газраар сурагласан байна. Гэтэл энэ сарын 06-ны өдөр тэдний унаж явсан мотоциклыг Эгийн голын бетон гүүрний хажуугаас олсон гэх. 

Мотоциклыг олсон даруйдаа нөхцөл байдал хүндэрснийг ойлгож тэр даруй Булган аймгийнхаа онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Онцгой байдлын газрынхан дуудлагыг авч эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ба одоог хүртэл үргэлжлүүлж байгаа юм. 

Хайх явцад анхаарал татсан нэг зүйл нь алга болсон хоёр иргэн голын гүүрний дэргэд мотоциклоо тавьсан нь ямар учиртай вэ гэдэг юм. Мэргэжлийн байгууллагынхан алга болсон иргэдийг мотоциклоо үлдээгээд ус руу орохдоо осолдож гүүрний далангийн шороонд дарагдсан байх магадлалтай гэж үзэж буй аж. Учир нь тухай үед тухайн үед гүүрний даланг засварлахаар газар шорооны ажил хийгдэж байжээ. 

Тиймээс иргэдийг олохын тулд хэдхэн хоногийн өмнө засварлаж дууссан гүүрний даланг буцаан сэтэлж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тайлбар: Эгийн голын гүүрний далан хэд хэдэн газараа сэтэрсэн байсныг засаж буй байдал

-ТЭШИГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ДАЛАНГИЙН ГҮН РҮҮ ОРЖСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ҮЗСЭН УЧИР БУЦААН СЭТЭЛЖ ЭРЭН ХАЙЖ БАЙНА-

Энэ талаар Тэшиг сумын засаг даргын орлогчоос тодруулахад “Булган АЗЗА” ТӨХК Наймдугаар сарын 30-наас Эгийн гүүр орчмын далан сэтэрсэн хэсгийг сэргээн засварлах ажлыг хийж эхэлсэн бөгөөд засварын ажил есдүгээр сарын 5-ны өдөр хийгдэж дууссан. Эрэн хайж буй хоёр иргэн есдүгээр сарын 3-ны 21 цагийн үед Эгийн гүүр орчмоос сураггүй алга болсон. Далангийн 2 зах маш гүн сэтэрсэн байсан. Тэр гүн рүү орсон байж болзошгүй гэж үзэж байгаа учир  даланг буцаан сэтэлж алга болсон иргэдийг хайж байна” гэлээ.

Харин Тэшиг сумын иргэд “Нутгийнхаа зам, гол усыг сайн мэдэх хашир хүмүүс учир Эгийн гол орчимд золгүйгээр эндсэн байх боломжгүй” гэж тайлбарыг бидэнд өглөө. Тус нутгийн иргэд М, Н нарыг гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй.

Өөрөөр хэлбэл бусад хорлоод даланд нуусан байх магадлалтай гэж хардаж байгаа аж. Тиймээс санаатай, санаандгүйн аль нь ч бай далангийн дор орсон байх магадлалтай учир ийнхүү тус даланг нурааж буй гэнэ.  

Тайлбар: Эгийн голын гүүрний даланг зассанч, алга болсон хүмүүс байж болзошгүй тул буцааж сэтэлж хайж байна

Тайлбар: Эгийн голын гүүрний далан хэд хэдэн газараа сэтэрсэнг байсны засаж буй байдал