Татварын ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргалын ажлын байр, гэрт нэгжлэг хийж АТГ-аас саатуулжээ

Татварын ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргалын ажлын байр, гэрт нэгжлэг хийж АТГ-аас саатуулжээ

Өнөөдөр орой /2021.09.07/ Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж буй аж. Шалгалтын хүрээнд түүний ажлын байр болон гэрт нь яг одоо нэгжлэг хийж байна. Д.Цогтбаатар нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон мөнгөөрөө эртний эдлэл худалдан авдаг байж болзошгүй аж.