Энэ сарын 03-04-нд шилжих шөнийн 01:00 цаг орчимд зургаан залуу иргэн Д-ийн гэр рүү дайран орж бүлэглэн зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг Ховд аймагт гарчээ.
Тодруулбал, тус хэрэг Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Номт гэдэг газар үйлдэгджээ. Хэрэг гараад сар болж байхад цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийгээгүй байна. Харин хохирогийн аав П.Давааням энэ сарын 03-ны өдөр Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа н.Даваасүрэнд өргөдөл гаргаж санал гомдлоо илэрхийлсний үр дүнд өчигдөр буюу 2021.09.06-ны өдөр Булган сумын цагдаагийн хэлтсээс хэргийн газарт үзлэг хийгээд явжээ. Одоогийн байдлаар хохирогч Д-ийн биеийн байдал хүнд, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт сэргээн засах эмчилгээг хийлгэж байгаа бөгөөд түүний эхнэр М сахиж байгаа юм байна.
Хохирогчийн аав ээжийн зүгээс "Миний хүү эрүүл мэндээрээ хохирч байна. Эмч хэлэхдээ цаашид танай хүүгийн тархинд мененгет өвчин бий болох магадлалтай тул сайн гам бариарай гэсэн. Хүүгийн минь амь үлдэж эрүүл мэнд нь хохирлоо хэмээн хоолой нь зангирав. Цагдаагийн байгууллага яагаад хойрго хандаж, миний хүүгийн асуудлыг шийдэж өгөхгүй өнөөдрийг хүрэв, үүний цаана ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил ч бий болсон байж болзошгүй" гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: ХОВД.МН