Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 15-ны өдөр болно

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 15-ны өдөр болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-ны өдөр товлогдлоо.  

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм.