Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь өчигдөр хотын дарга Д.Сумьяабазар мэдээлэл хийх үеэрээ “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт Улаанбаатар хотын автобусны тендерийг зогсоодог. Түүнд ашиг сонирхол байгаа” гэсэн утгатай мэдээлэл хийсэн.
Хотын дарга Д.Сумъяабазарын хийсэн мэдээлэл:
НЗД бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар:
— Urantogtokh (@Urantogtokh) September 6, 2021
Нийслэл хотод 1200 орчим автобус үйлчилгээнд явдаг‼️2022 онд 532 автобусны ашиглалтын хугацаа дуусна‼️Гэтэл автобусны тендер гацсан тул ашиглалтын хугацааг сунгахаас өөр аргагүй болсон‼️
Сангийн яам, С.Наранцогт даргыг бут ниргэв ? pic.twitter.com/sawoxuneFC
Тэгвэл өнөөдөр С.Наранцогт мэдээлэл хийж, "Өчигдөр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар автобус худалдан авах тендер зарлахаар Сангийн яамныхан дөрөв дэх компанийг шалгаруул, эсвэл АТГ-т өгнө гэдэг.
Сүүлийн 30 жилд ингэж ирсэн мэтээр илт худал мэдээлэл тараасан байна.
Манай Сангийн яам аль нэг компанитай гэрээ байгуул гэсэн дарамт шахалт үзүүлж байгаагүйг баримт бичгээр нотолж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 60 шинэ автобус худалдан авахаар тендер зарлаж шалгаруулсан. Энэ тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн 70 компаниас гурав нь гомдол гаргасан. Тендерийн дэлгэрэнгүй бүх мэдээлэл цахимд ил тод бий. Тиймээс ямар нэгэн байдлаар Сангийн яамны аль нэг албан тушаалтан тендерт нөлөөлөх, худал зүйлийг үнэн болгох боломжгүй" гэлээ.