ВИДЕО: Э.Цэндбаатарын бусдад зодуулсан гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

ВИДЕО: Э.Цэндбаатарын бусдад зодуулсан гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Монголын Боксын холбооны бага хурал өчигдөр (2021.09.05)-нд Тусгаар тогтнолын ордонд болж, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөрөө 100 хувийн саналаар сонгосон.

Үүний дараа боксчид шинэ ерөнхийлөгчтэй болсон баяраа тэмдэглэж улмаар зодоон, цохиондоо тулсан гэх мэдээлэл бий. 

Тодруулбал, Боксчин Э.Цэндбаатар “Наран плаза”-ын зургаадугаар давхарт байрлах “New york” ресторанд байхдаа боксчин "И"-д зодуулсан гэх дуудлагыг өнгөрсөн шөнө 02.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад өгчээ. Тэрээр өөрөө үүнийг үгүйсгэж буй ч өөрөө цагдаад дуудлага өгсөн учир Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт тус хэргийг шалгаж байгаа юм байна.