ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өмнөх захирал Д.Нямхүүг томилсон байж магадгүй. Бид баталгаажуулахаар ажиллаж байна гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Баттөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг шийдвэрлэж түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилжээ.
Эргэн сануулахад Л.Баттөрийг 2021 оны гуравдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн захирлаар томилсон юм. Тэрбээр ажлаа өгсөн гэдгээ нээлттэй мэдэгджээ. Шинээр томилсон Ц.Билэгтсайхан нь 2014 оноос өнөөдрийг хүртэл Хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирлаар ажиллаж байжээ. Тэрээр микробиологи дархлал судлалын чиглэлээр Япон улсад докторын зэрэг хамгаалсан байна.