“Тод каннам эмнэлгийн эзэд шүүх хурлыг хойшлуулж байгаад Өршөөлийн хуульд хамрагдлаа” гэв

“Тод каннам эмнэлгийн эзэд шүүх хурлыг хойшлуулж байгаад Өршөөлийн хуульд хамрагдлаа” гэв

2020 оны эхээр Эрдэнэт хотын иргэн 30 настай О Улаанбаатар хотод байх “Тод каннам” эмнэлгээр үйлчлүүлж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, талийгаач 168 см өндөр, 61 кг жинтэй байсан бөгөөд тус эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон юм. Харамсалтай нь хагалгааны үеэр үйлчлүүлэгчийн бие муудаж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн, Эрчимт эмчилгээний тасагт 4 хоног эмчлүүлээд амиа алдсан.

Харин тус хэрэгтэй холбогдуулж, "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлдэг.

Тэгвэл хохирогчийн аав Ц.Аюуш Өдрийн сонинд өгсөн тайлбартаа, “Тод каннам гэх эмнэлгийн эзэд нь Өршөөлийн хуульд багтсан гэнэ. Гэмт этгээдүүд шүүх хурлыг санаатайгаар хойшлуулсаар байгаад Өршөөлийн хуульд хамрагдчихлаа” гэжээ.