Өршөөлийн үзүүлэх тухай хууль оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж, энэ сарынхаа 06-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897 ялтныг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 6 дугаар зүйлийн 6.1-6.3дахь хэсэгт зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоер жилийг хассанаас 166 ялтан суллагдаж , 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж,8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх үзүүлтээр Өршөөн үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 4.1дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 1897 хүнийг өршөөн хэлтрүүлжээ.
Үүнд:
Хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн 253 иргэд:
- Насанд хүрээгүй -1
- Эмэгтэй -7
- Эрэгтэй -245 байна.
Торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн:
- Эмэгтэй -199
- Эрэгтэй - 935
- Анх удаа – 821
- 2-аас дээш-242
- 3-аас дээш - 71
Зорчих эрхийн хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлсэн:
- Эмэгтэй -1
- Эрэгтэй -14
- Анх удаа -11
- 2-аас дээш -2
- 3-аас дээш -2
- Урьд өмнө өршөөлийн хуульд хамрагдаж байсан-1
Нэмэгдэл ялын шинжтэй оногдуулсан 150 хүний эрх хасах нэмэгдэл ялаас,43 хүнийг ял оногдуулахгүй өршөөн хэлтрүүлж шийдэрлэсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан үедээ хүний аминд санамсаргүйгээр хүрсэн иргэд өршөөлийн хуульд хамрагдсан байна.
С.АРИУНСУВД