“Орхон” гол дотор цөмөрсөн автомашинаа холбож гаргах гэж ус руу ороод урссан иргэнийг эрэн хайж байна

“Орхон” гол дотор цөмөрсөн автомашинаа холбож гаргах гэж ус руу ороод урссан иргэнийг эрэн хайж байна

Өчигдөр /2021.09.02/ 20.00 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар  Орхон аймгийн харьяат иргэн Л гэх 44 настай эрэгтэй “Норд Бенз Хово” загварын автомашинтайгаа явж байгаад осолджээ. 

Тодруулбал, тэрбээр Орхон аймгаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж байгаад “Орхон” гол дотор автомашин нь цөмөрч, өөрөө автомашинаа холбож гаргах гэж ус руу ороод урссан тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газрын алба хүлээн авчээ. Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах багийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Б.ДЭЛГЭРМАА