Найман настай охин кино, бичлэгээс үзсэн зүйлээ дуурайн олсоор тоглож байгаад амиа алдсан байж болзошгүй байна

Найман настай охин кино, бичлэгээс үзсэн зүйлээ дуурайн олсоор тоглож байгаад амиа алдсан байж болзошгүй байна

Өнгөрсөн даваа гариг буюу наймдугаар сарын 23-ны өдөр /2021.08.23/- Увс аймагт найман настай эмэгтэй хүүхэд гэрийнхээ унинаас өөрийгөө боомилж, нас барьсан гэх харамсалтай хэрэг гарсан. Талийгаач хүүхдэд юу тохиолдов мөн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ.

Охин амиа алдахаасаа өмнө гэрийхэнтэйгээ үхрийн зэл рүү тугал уяхаар хамт явж байсан гэх бөгөөд “Гэртээ орчихоод ирье” гэж хэлээд хоолойгоо боомилсон байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хэргийн газарт хохирогч охины дүү 3 болон 5 настай хүүхэд хамт байсан бөгөөд цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар хүүхдийг сониуч зандаа хөтлөгдөн олсоор тоглож байхдаа ийн боломжгүй байдлаар амиа алдсан байж болзошгүй аж.

Учир нь найман настай хүүхдэд амиа хорлох бодол орж ирэх ёсгүй, тиймээс гаднын нөлөөтэй байж болзошгүй гэх хардлага бий юм.

Бид үүнтэй холбоотойгоор албаны эх сурвалжаас тодруулахад “Хэргийн газарт бага насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Охины ар гэрээнхэн мэдүүлэхпээ кино болон бичлэг их үздэг байсан. Тиймээс үзсэн харсан зүйлээ дуурайж хийх гэж байгаад ийм золгүй байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Түүнээс гэр бүлийн маргаан, хэрүүлгүй байсан” гэсэн юм.

Иймд эцэг эх,асран хамгаалагч та бүхэн  хүүхдийнхээ цахим хэрэглээ болон үзэх харах зүйлд хараа хяналт тавин анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэхийг хүсч уг мэдээллийг бэлтгэлээ.

С.АРИУНСУВД