Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын дарга Б.Хүдэрболдыг шалгаж эхэлжээ.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олон удаагийн үйлдлээр хахууль авч түүгээрээ байр, машин худалдаж аван үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буй учир ийнхүү шалгаж байгаа аж. Улмаар дүүгийнх нь бизнес эхлүүлсэн түүх, эцэг, эх нь бусдад мөнгө зээлдэг ажил зэргийг шалгаж байгаа талаар эх сурвалж хэллээ.
Түүний дүү нь "Чандмань Цагаан хад" компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл гаргуулж хахуулийн мөнгөөр хүнд оврын тээврийн хэрэгсэл худалдан авч улмаар нүүрс тээврийн бизнес эрхэлсэн байж болзошгүй юм байна. Мөн хахуулийн мөнгө угаасан ч байж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.
Дээрхээс гадна тэднийг даатгалын компанид давуу байдал олгосон, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бусдад худалдсан гэж үзэж байгаа аж