Сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ

Сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ

45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар наймдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчимд 45 настай эмэгтэй айлд цагаан идээ хүргэхээр гэрээсээ явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц-ыг “Могой” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон байна.

Улмаар энэ сарын 30-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.