С.Баярцогтын хилээр гарах эрхийг энэ сарын 20-оос эхлэн хязгаарлажээ

С.Баярцогтын хилээр гарах эрхийг энэ сарын 20-оос эхлэн хязгаарлажээ

Улсын дээд шүүхээс Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 20-ны өдөр /2021.08.20/ сулласан билээ. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтод Монгол Улсын хилээр гарах хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн С.Баярцогтыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.