Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл автозамын хөдөлгөөнд оролцоно

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл автозамын хөдөлгөөнд оролцоно

Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр 8.00-20.00 цагт замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх юм.

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул энэ амралтын өдрүүд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилж, Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 9.00-19.00 цагт автомашингүй гудамж болгон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа.