Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул энэ амралтын өдрүүд буюу өнөөдөр, маргааш автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Тодруулбал, өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, маргааш буюу 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл 8.00-20.00 цагт замын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.