БАРИМТ: “Андлалын өргөө”-ны хийц Л.Оюун-Эрдэнэд ТААЛАГДААГҮЙ, Хоссанаа ХХК барилга барих ЗӨВШӨӨРӨЛГҮЙ байж

БАРИМТ: “Андлалын өргөө”-ны хийц Л.Оюун-Эрдэнэд ТААЛАГДААГҮЙ, Хоссанаа ХХК барилга барих ЗӨВШӨӨРӨЛГҮЙ байж

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар “Андлалын өргөө” цогцолбор гэх байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдсан ч байгууламжийг энэ долоо хоногт буулгасан. Учир нь Л.Оюун-Эрдэнийн чихнээс байнга хонх уягдаж, нэр хүндийг нь унагах болсон тус цогцолборыг нураах болсон шалтгааныг “Оюуны өмчийн маргаан” хэмээн тайлбарлаж буй.

-“АНДЛАЛЫН ӨРГӨӨ” ТӨСӨЛ Л.ОЮУН-ЭРДЭНЭД АНХ ТАНИЛЦУУЛАГДСАН ШИГЭЭ ХИЙГДЭЭГҮЙ-

Тодруулбал, тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл бөгөөд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож байгаад Д.Эрдэнэбилэг агсны гэр бүлд эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон” гэж БОАЖ-ын сайд тайлбарласан.

Харин өөр албаны эх сурвалж манай сайтад өгсөн тайлбартаа, “Андлалын өргөө цогцолборын төсөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд анх танилцуулагдсан шигээ хийгдээгүй. Ийм төслийг зогсоосон. Мөн “Хоссанаа” ХХК-ийг Сангийн яамны “хар жагсаалт”-нд оруулсан” гэсэн юм.

Иймд оюуны өмчийн зөрчил гэх шалтгаан биш угаасаа зураг төслийнхөө дагуу“Андлалын өргөө” цогцолбор хийгдээгүй, цаашлаад Л.Оюун-Эрдэнэд таалагдаагүй тул нураах болов уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Л.Оюун-Эрдэнийн ах найруулагч Б.Баатар нь Д.Эрдэнэбилэг агсантай их ойр харилцаатай байсан гэх бөгөөд талийгаачийн гэр бүлтэй “оюуны өмч” гэсэн асуудлаар амархан учраа олж чадна гэж буй юм. Мөн тус хөшөө нь анд бололцож буй Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” гэжзарим иргэд шүүмжилдэг тул “хохь чинь Хятад улс авая гэлээ” гэсэн санааг илэрхийлж тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон гэх тайлбарыг хийв үү гэсэн хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Тендерт Хоссанаа компанийг шалгаруулах тухай баримт

-ХОС САНАА ХХК НЬ БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮНЭЛГЭЭ ХИЙДЭГ КОМПАНИ БАЙЖЭЭ-

Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын 2018 оны А/152 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдаж Хоссанаа ХХК-аас ирүүлсэн 1,9 тэрбумын санал хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулж байжээ. Гэтэл тухайн компани нь барилга байгууламж барьдаг биш Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг компани байсан байна. Харин өдгөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд, үйл ажиллагааны чиглэлээ “гадаад худалдаа” хэмээн бүртгүүлжээ.

Байгаль орчны үнэлгээ хийх аж ахуйн нэгжүүдэд Хоссанаа ХХК багтаж байжээ

УБЕГ-ын мэдээлэл

-1,9 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНААС ГАРАВ-

Харин улсад буцааж төлсөн Хоссанаа ХХК-ийн 1,9 тэрбум төгрөг хаанаас гарав, гүйлгээ хийсэн банкны баримт нь хуурамч юм биш биз гэсэн хардлага нийгэмд гарч эхлээд байна. Учир нь энэ сарын 26-ны өдөр Хоссанаа компаниас БОАЖЯ-нд 1,961,784,084төгрөг /нэг тэрбум есөн зуун жаран нэгэн сая долоон зуун наян дөрвөн мянга наян дөрвөн төгрөг/-ийг шилжүүлсэн байгаа юм.  

Хоссанаа ХХК-иас 1,9 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх баримт

Харин "Хоссанаа" компанийн  улсын бүртгэл дээр бичигдсэн нэр, "Хаан банк"-наас мөнгө шилжүүлсэн баримт болон компанийн тамга дээр бичсэн нэр нь зөрж байгаа юм. Тодруулбал, Улсын бүртгэл дээр "Хоссанаа" гэж нийлүүлж бичсэн бол "Хаан банк"-ны шилжүүлэг болон компаний тамга дээр "Хос санаа" гэж салгаж бичсэн. Цаашлаад жирийн нэг компани 2 тэрбум орчим төгрөгөөр бүтээн байгуулалт хийгээд  тэр нь бүтэлгүй болонгуут нураагаад 2 тэрбум төгрөгийг нь буцаагаад шилжүүлэх үү, тэр мөнгө нь огт үрэгдэлгүй, бэлэн байж байдаг. Эсвэл "Андлалын өргөө" -г ямар ч үнэгүй барьж бас үнэгүй нураасан болж таарч байна уу” гэсэн асуултууд нийгэмд гарч эхлээд байна.