Автомашингүй өдрийг тохиолдуулан Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар дараах хоёр төрлийн захирамжийг гаргасан байна.
ҮҮНД:
- Энэ сарын 28, 29 -нд буюу энэ долоо хоногийн Бямба, Ням гарагт замын хөдөлгөөнд тэгш, сондгой буюу дугаарын хязгаарлалттай оролцуулна. Тухайлбал, 28-нд тэгш, 29 -нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцоно.
- Энхтайваны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хөдөлгөөний хаана. Харин Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүд авто замд хөдөлгөөнийг хязгаарлалт тогтооно.
Тодруулбал, наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгох юм.