“Цагдаагийн биед халдсан эмэгтэйн жолоо барих эрхийг нь хасаж, хуулийн арга хэмжээ авна”

“Цагдаагийн биед халдсан эмэгтэйн жолоо барих эрхийг нь хасаж, хуулийн арга хэмжээ авна”

Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нэгэн эмэгтэй, Тээврийн цагдаагийн алба хаагчынбиед нь гар хүрч, зүй бусаар харьцаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас, “Энэ сарын 24-ны шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй цагдаагийн шаардлага биелүүлээгүй. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн тээврийн хэрэгслийг журамлаж, нэг жил жолоо барих эрхийг нь хасаж, 400 мянган төгрөгөөр торгох хуулийн арга хэмжээ авна. Мөн цагдаагийн шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага хуулийн арга хэмжээ авна” гэсэн тайлбарыг өгчээ.