“Шаргын гол”-д живсэн иргэний унаж явсан морийг голын эргээс үхсэн байсныг олжээ

“Шаргын гол”-д живсэн иргэний унаж явсан морийг голын эргээс үхсэн байсныг олжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Шаргын голын-Эх” гэдэг газарт энэ сарын 19 /2021.08.19/-ний өдрийн 17:00 цагийн орчим иргэн Б морьтой “Шаргын гол”-ыг гатлахдаа живсэн тухай дуудлагыг өчигдөр /2021.08.26/ 09:30 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.20-ны өдрийн 11:00 цагт /осол болсон газраас 5 км-т/ “Шаргын гол”-оос иргэн Б-ийн унаж явсан морийг нь голын эргээс үхсэн байсныг олсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид өнөөдөр /2021.08.27/ 01:05 цагт Рэнчинлхүмбэ суманд очиж хоносон талаар ОБЕГ-аас мэдээллээ.