СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймагт “Приус-20” загварын автомашин онхолдож, гурван иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймагт “Приус-20” загварын автомашин онхолдож, гурван иргэн амиа алджээ

Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн “Тээлийн-Ам’’ гэдэг газарт суудлын автомашин онхолдож нэг иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан, гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг өчигдөр /2021.08.26/ 23:26 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 08.27-ны өдрийн 01:10 цагт очиход тус аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ онхолдож, тус аймгийн харьяат иргэн Б /27 настай, эмэгтэй/ нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

Мөн иргэн Б /25 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ нас барсан байжээ. Иймд иргэд та бүхний автомашиндаа явахдаа суудлын бүсээ зүүж, аюулгүй байдлаа сайтар хангаж зорчиж байхыг анхааруулж байна.