ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг цагдан хорьжээ

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг цагдан хорьжээ

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг өчигдөр шөнө баривчилж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тодруулбал, И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан үндэслэлээр АТГ-аас шалгаж баривчилжээ. 

И.Орхон нь 10 гаруй эмч, сувилагчаас хахууль авч, ХӨСҮТ-д ажилд оруулжээ. Тэрбээр нэг хүнээс нэг сая төгрөг авдаг байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтынханд очсон гэнэ. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн ажлын байрыг нэг сая төгрөгөөр зарж, хувьдаа завшиж, их хэмжээний ашиг олсон байж болох ноцтой баримтууд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээр баталгаажсан байна. .

Ташрамд дурдахад, хэдхэн хоногийн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг АТГ-аас баривчилсан байдаг. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан юм.