18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүлжээ

18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэн 20 настай Б гэгч биедээ олон удаагийн хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй гаднын нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 32 настай Х гэгч хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид 18 жилийн дараа илрүүлжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.