ВИДЕО: Д.Эрдэнэбат агсны оюуны бүтээлийг цаашид ашиглуулахгүй гэсэн тул “Андлалын өргөө”-г буулгаж байна

ВИДЕО: Д.Эрдэнэбат агсны оюуны бүтээлийг цаашид ашиглуулахгүй гэсэн тул “Андлалын өргөө”-г буулгаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолбор гэх байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаад буй. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг

Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэд шүүмжилдэг, тус хөшөөг янз бүрээр шоглодог.

Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээлюм. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад Д.Эрдэнэбилэг агсны гэр бүлд нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон байгаа юм. Иймд Андлалын өргөө цогцолборыг буулгаж эхэлжээ.