СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинууд осолдож нэг иргэн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинууд осолдож нэг иргэн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Баянбулаг” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан автомашинууд авто замын зорчих хэсэгт осолдсон, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.08.24/ 10:43 цагт ОЕБГ хүлээн авсан байна.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:47 цагт очиж Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Тоёота Королла” загварын суудлын автомашин, Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Приус-30” загварын суудлын автомашинууд осолдож “Тоёота Королла” загварын суудлын автомашины жолооч /тус аймгийн харьяат иргэн М /38 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 6 минут ажиллан цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид 11:00 цагт хүлээлгэн өгчээ.