Өндрөөс унаж амиа алдсан иргэн “сэтгэл гутралтай, тогтворгүй байсан” гэжээ

Өндрөөс унаж амиа алдсан иргэн “сэтгэл гутралтай, тогтворгүй байсан” гэжээ

Өчигдөр /2021.08.23/ 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн байдаг. Ингээд шалгалт явуулахад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг.

Харин амь хохирогч БЗД-ийн 1-р хорооны оршин суугч байсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Мөн талийгаачийн ойрын хүний хэлснээр, “тэрээр сүүлийн гурав хоног нойргүй, сэтгэл гутралтай, тогтворгүй байсан” гэсэн талаар эх сурвалж мэдээллээ.