Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгаж байсан ч, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас, “Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй болно” гэж мэдэгдлээ.
Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй болно. pic.twitter.com/E4kVYIKfja
— УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба (@prokurormn) August 23, 2021