СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Дэлгэр” мөрний эрэг дээр зугаалж явсан иргэн ус руу үсэрч ороод амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Дэлгэр” мөрний эрэг дээр зугаалж явсан иргэн ус руу үсэрч ороод амиа алджээ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацаа ойртсон ч, иргэдийн амралт зугаалга үргэлжилсэн хэвээр байна. Харин энэ үеэрээ усанд осолдож, амиа алдах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн “Дэлгэр” мөрний эрэг дээр 2 хүн зугаалж байснаас 1 хүн нь ус руу үсэрч ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр /2021.08.22/-ны өдрийн 18:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 18:59 цагтхэргийн газарт очиход нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 29 настай, эмэгтэй О живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 19:49 цагт анх осолдсон газраас зүүн тийш 20 метр газраас цогцсыг олж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.