МЭДҮҮЛЭГ: Нохойныхоо баасыг цэвэрлэх зорилготой ХҮРЗ барьж явсан гэж мэдүүлжээ

МЭДҮҮЛЭГ: Нохойныхоо баасыг цэвэрлэх зорилготой ХҮРЗ барьж явсан гэж мэдүүлжээ

Энэ наймдугаар сарын 17-ны өдөр /2021.08.17/ 07:00 цагийн орчимд нийслэлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан хэсэг залуус руу нэгэн иргэн хүрз барин дайрч, "Чимээ шуугиан гаргах юм бол ална шүү" хэмээн айлган сүрдүүлж, заналхийлсэн бичлэг цахим орчинд тарж, бид холбогдох байгууллагаас ямар арга хэмжээ авсан талаар тодруулан хүргэж байсан билээ.

ЦЕГ-аас өгсөн тодруулгадаа, "Тухайн иргэнийг олж тогтоон Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд "Зөрчлийн тухай хуулийн 5.2-д заасны дагуу Олон нийтийн газар танхайрсан" зүйл заалтаар 7-30 хоног албадан сургалтад хамруулж баривчлах эсвэл зуун мянган төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэнэ гэсэн юм.

Харин тус  иргэн өгсөн мэдүүлэгтээ, "Би нохой тэжээдэг учраас өглөө бүр нохойгоо салхилуулдаг. Манай нохой хаа сайгүй бааж, шээдэг учраас цэвэрлэгээ хийх гэж хүрз авч явдаг" гэсэн байна.

Мөн уур хүрч тус үйлдлийг гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

 

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө