Энэ наймдугаар сарын 07-ны өдөр /2021.08.07/ Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-ы тоглоомын талбайн дэргэд 13 настай эмэгтэй Э гаднын нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, 7 настай эрэгтэй Э /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсныг олж ГССҮТ-д яаралтай хүргүүлсэн онц ноцтой хэрэг гарсан билээ.
Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй 11 настай Б хүүг “түр хамгаалах байр”-нд авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл 7 настай хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ах нь мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Дүүгийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжсэн. Гэхдээ эмнэлгээс гарах болоогүй байгаа” гэсэн юм. Мөн тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж, хуулийн дагуу сэжигтнээс шалтгаан нөхцөлийг тодруулж, мэдүүлэг авч байгаа аж. Хэргийг хуулийн дагуу шалгаж тогтоосны дараа хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийг хаах юм. Учир нь Эрүүгийн хуулийн 6.2.3 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан байдаг.