ТОДРУУЛГА: Хүрз барьж, дайрсан этгээдэд "Олон нийтийн газар танхайрсан" гэх зүйл заалтаар арга хэмжээ авна

ТОДРУУЛГА: Хүрз барьж, дайрсан этгээдэд "Олон нийтийн газар танхайрсан" гэх зүйл заалтаар арга хэмжээ авна

Энэ наймдугаар сарын 17-ны өдөр /2021.08.17/ 07:00 цагийн орчимд нийслэлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан хэсэг залуус руу нэгэн иргэн хүрз барин дайрч, "Чимээ шуугиан гаргах юм бол ална шүү" хэмээн айлган сүрдүүлж, заналхийлсэн бичлэг цахим орчинд тарсан билээ.

Тэгвэл энэхүү хэрэгт ямар арга хэмжээ авсан талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодруулахад, "Энэ наймдугаар сарын 17-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан хэсэг залуус руу "Чимээ шуугиан гаргалаа. Ална шүү" хэмээн хүрз барин дайрсан хэрэг гарсан. Үүнд бид шуурхайлан харьяа дүүрэг болох Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгалтын ажиллагааг явуулж тус иргэнийг олж тогтоосон ба тухайн үед ойр хавьд оршин суугч иргэн "Шөнийн цагаар оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулсан" хэмээн залуус руу дайрсан байгаа юм.

Харин хэргийг шалгах явцад тус үйл явдал нь 06 цаг 40 минутанд болсон ба шөнийн цаг гэдгийг 23:00-06:00 цаг хүртэлх авч үздэг.

Тэгэхээр шөнийн цагаар чимээ шуугиан тарьсан хэрэг биш бөгөөд мөн "оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулсан" гэсэн боловч тухайн газар нь орон сууцны ямар нэг хороолол эсвэл тоглоомын талбай огт байгаагүй учир энэ зүйл заалт бас хамаарахгүй болсон. Иймд тус иргэнийг эсрэгээр нь "Зөрчлийн тухай хуулийн 5.2-д заасны дагуу "Олон нийтийн газар танхайрсан" гэх зүйл заалтаар зөрчлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна" гэсэн юм. 

ВИДЕО:




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө