СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хувийн таарамжгүй харьцаанаас болж Б-ын амь насыг хохироосон нь тогтоогджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хувийн таарамжгүй харьцаанаас болж Б-ын амь насыг хохироосон нь тогтоогджээ

Архидан согтуурах, хувийн таарамжгүй харилцаанаас болж хэн нэгний эрүүл мэнд, амь насыг хохироох гэмт хэрэг манай улсад гарсаар байна.

Тухайлбал, Орхон аймаг дахь цагдаагийн газарт энэ сарын 17 /2021.08.17/-ны өдрийн 10.09 цагт нэгэн иргэнээс “Баян-Өндөр сумын … тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай эрэгтэй Б нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ.

Ингээд тус хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан ажиллаж Орхон аймгийн харьяат 29 настай эрэгтэй М нь хувийн таарамжгүй харьцааны болжхохирогчийн нүүрэн тус газарт нь хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Тодруулбал, Иймд тус этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Иймд иргэд та бүхний нийгмийн харилцаанд орохдоо бусдад хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг уриалах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө